Манай улс ядуу буурай орнуудад вакцин олгох “COVAX” хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлөө авсан талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлсэн юм.
Тэрбээр хэлэхдээ “Манай улс өнгөрсөн долоодугаар сард “COVAX” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан. Холбогдох байгууллагаас уг хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлөө өгсөн” гэлээ.
COVAX хөтөлбөр гэдэг нь ДЭМБ, Олон улсын вакцины хамтын нийгэмлэг, Дэлхийн банк, Билл болон Мелинда Гейтс сан хамтран хөгжиж буй, ядуу буурай улс орнуудад вакцин олгох хөтөлбөр юм.
Л.Баяр