2020-11-23 07:101min00

Зарим банкууд ажиллах цагийн хуваариа танилцууллаа

Банк

Бүх нийтийн бэлэн байддын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд иргэд банкны үйлчилгээг зөвхөн цахимаар болон АТМ-ээр авч байсан. Тэгвэл маргаашаас нэр бүхий банкуудын зарим салбар ажиллах болсноо мэдэгджээ.

Тодруулбал Хаан банк 09:00-16:00 цаг, Хас банк 09:17:00 цаг хүртэл ажиллах бол Төрийн банк 08:00-18:00 цаг, Капитрон банк 09:00-17:00 цагийн хооронд тус тус ажиллана.

Арилжааны банкуудын зүгээс зайлшгүй тохиолдолд банкин дээр ирж үйлчлүүлэхийг зөвлөсөн бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг анхаарууллаа.