Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 22-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш 21 шинэ халдвар нэмэгдэж, дотоодын халдвар нийт 193, Монгол Улсад батлагдсан тохиолдол 629 боллоо.
Эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Сэлэнгэ аймгийн голомтод шинээр 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 40 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 96 тохиолдол байна.
-Дархан-Уул аймгийн голомт нийт 20 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт 17 хэвээрээ байна.
-Дорноговь аймгийн 17 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна.
Сэлэнгэ аймагт ХӨСҮТ-ийн хоёр баг газар дээр нь ажиллаж халдварын тархалтыг эрт илрүүлж байгаа бөгөөд голомтын цар хүрээ төмөр дагасан хот суурингаас газраас нэмж бүртгэгдэж байгаа аж.
Л.Баяр