УОК-ын дарга Я. Содбаатар “Орон нутгуудаас ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулж гэрт нь буцаах ажлыг тун удахгүй хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Орон нутагтаа очсон иргэдийг бүгдийг нь төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй. Гэрийн хяналтад байлгах чиглэл барина.Бид нэгдсэн удирдлагаар ажиллана гэдгийг хатуу сануулъя. 119.mn гэсэн бүртгэлийн систем ажиллуулна. Үүний дагуу шинжилгээнд хамруулна. Дараа нь орон нутгаас хотод ирээд гацсан иргэдээс шинжилгээ авч, цагдаа нарын хяналт дор нутаг руу нь буцаана. Тэд нутагтаа очоод өөрсдийгөө гэрийн тусгаарлалтад оруулна. Аймаг, орон нутгийн удирдлагууд, хууль хүчний хүмүүс тэдэнд хяналт тавина” гэлээ.
Л.Баяр