Улаанбаатарт ирээд хорионд орсон иргэдийг орон нутагт буцаах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн тайлбар өглөө.
Тэрбээр “ Хөдөө орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн. Гол нь орон нутагт эдгээр хүний хөл хориог хэдий хугацаанд барих баталгааг бидэнд өгөх вэ гэдэг дээр УОК-т асуудал тавьж байгаа. Энэ асуудал шийдэгдэхэд Улаанбаатарт байгаа иргэдээс PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад орон нутаг руу буцааж болно” гэлээ.
Үргэлжлүүлэн дээрх асуудлаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хөдөө орон нутгаас хотод гацсан, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт гацсан иргэдийг шинжилгээнд хамруулж гаргах талаар эцсийн шийдвэр гаргаагүй. Гэхдээ энэ тал дээр ажлын хэсэг гаран, зохион байгуулж байна” гэлээ.
Л.Баяр