2020-11-21 17:151min00

Өдрийн 11 цагийн мэдээллээс хойш батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдлээ

amba

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш нийтдээ 4 шинэ халдвар нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 582 боллоо.

Эерэг гарсан шинжилгээ:

Дорноговийн голомтоос 4 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 16 болсон бөгөөд 13 нь Замын-Үүдэд илэрлээ.

Голомтод гарсан нийт тохиолдлууд:

-Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 38 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 58 тохиолдол байна.
-Дархан-Уул аймгийн голомт нийт 16 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт 16 хэвээрээ байна.
-Дорноговь аймгийн 16 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 582 болсноос 337 нь эдгэрч, 7 хүн нутаг буцаж, ХӨСҮТ-д 238 хүнд эмчлэгдэж байна.

 

Л.Баяр