ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иргэд гэртээ өдөрт 2-3 удаа агаарын сэлгэлт хийх хэрэгтэй байна. Мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийх хэрэгтэй.
Аяга тавгийг зориулалтын бодисоор угаах, тус тусдаа аяга, таваг, халбагатай байж, тэрийгээ болихгүй байх, нэг савнаас хувааж иддэг хоолноос татгалзах, хүн бүр тусдаа гар нүүрийн алчууртай байх, гар нүүрийн алчуурыг угааж, индүүдэх, 3-7 хоногт ор дэрний цагаан хэрэглэлийг сольж, угааж, индүүдэж байх хэрэгтэй.
Хатуу гадаргууг белизнаагийн уусмалаар угаах, гэртээ чийглэг орчин бүрдүүлэх, орон сууцны иргэд паарны дор ус тавих, гэр хорооллын иргэд зуухны хажууд ус тавих зэргээр агаарыг чийгтэй цэвэрхэн байлгах нь халдвараас сэргийлнэ” гэлээ.