2020-11-20 15:471min00

Нийслэлд 126 золбин нохой, муурыг устгалаа

125859431_1738884566260033_3685256743289043065_n

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1612 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн /2020.11.20/ 09:00 цагийн байдлаар 154 удаагийн рейсээр 825 тонн хог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ.

Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 126 золбин нохой, муурыг устгасан байна. Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажлыг гүйцэтгэж байгаа аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй