НИТХ-ын ээлжит бус I хуралдаан ирэх даваа гарагт хуралдаж, “COVID-19”-ийн дотоодын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор цаг үеийн яаралтай шийдвэрийг гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэхээр болов. Энэ талаар өнөөдөр болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэв.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Бид нийслэлийнхээ хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллах учиртай. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шуурхай шийдвэрүүдийг гаргаж, хамтарч ажиллах нь чухал байна. Иймд ИТХ-ын ээлжит бус I хуралдааныг цахимаар явуулж тодорхой шийдвэрүүдийг гаргана. Та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн мэдэгдэв.
Өнөөдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал цахимаар болов. Мөн 23-нд болох НИТХ-ын ээлжит бус хуралдааныг цахимаар хийх юм.