АНУ-ын Жоржия мужид явуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсын тооллогын үр дүнг мужийн дэд амбан захирагч Брэд Раффенспергер танилцууллаа.
Мужийн 150 тойрогт 5 сая гаруй саналын хуудсыг дахин тоолоход Бүгд найрамдах Ийнхүү Байден Трампаас 12 284 саналаар давж, тус мужид ялсан нь тодорхой боллоо.
Сонгогчдын 16 төлөөлөгчтэй Жоржия мужид эхний өдрүүдэд Трамп тэргүүлж явсан юм. Гэвч саналын хуудас боловсруулах явцад Байденыг сонгосон хүмүүсийн тоо аажмаар өссөөр, Трамп 0,3 хувийн саналаар илүүрхжээ. Саналын зөрүү ийм бага байсан учраас дахин тоолох шаардлагатай болсон аж.
Жоржия сонгуулийн албан ёсны дүнг арваннэгдүгээр сарын 20-н гэхэд гаргаж өгсөн байх ёстой байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болж, Америкийн хэвлэлүүдийн сүүлчийн мэдээллээр Байден сонгогчдын 306 төлөөлөгчийн саналыг өөртөө авчээ. Харин Трамп 232-ыг авсан байна. Ялахын тулд 270 санал хэрэгтэй байдаг. Харин сонгогчдын төлөөлөгчдийн сонгууль арванхоёрдугаар сарын 14-нд болно.
Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сонгуулийн үр дүнгийн асуудлаар шүүхэд маргаан дэгдээж байгаа юм.
Орчуулсан Э.Март : korrespondent.net