Италийн Анкон хотод мэс засалчид нугасны хорт хавдартай 10 настай хүүд мэс засал хийжээ. Мэс заслын турш нэг эмч нь төгөлдөр хуур тоглосон байна.
Молекуляр биологич, хөгжмийн зохиолч Эмилиано Тозо энэ үеэр сонгодог хөгжим тоглож, эмчилгээний үр дүнд нь ажиглал хийжээ.
Мэс засал дөрвөн цаг хэртэй үргэлжилсэн юм. Мэргэжилтнүүдийн багийг ахлан ажилласан мэдрэлийн мэс засалч Роберто Триньяни бүрэн унтуулганд орсон өвчтөнд хөгжим эергээр нөлөөлсөн гэж мэдэгдсэн гэнэ. Хөгжмийг зогсоосны дараа тархины бичлэг хийхэд тодорхой хэмжээний өөрчлөлт гарчээ. Эмч нар цаашид энэ ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ онцолсон аж.