Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт “Кинг тауэр” хотхоны ойролцоо 41 настай О гэгч эмэгтэй бүх нийтийн бэлэн байдлын үед хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгчийн шаардлагыг эсэргүүцэж албаны дүрэмт хувцас руу нь нулимсан зөрчил гарсан.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧИЙН ТОДОРХОЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЖУРАМ
23.7.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Дээрх зөрчил гаргасан иргэнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.