Энэтхэгийн зөнч Ананд хүү улам алдартай болж байна. Тэрээр цар тахлын тухай урьдчилж анхааруулсан зөвлөмж бүхий видео гаргаад дэлхий дахинаа нэр нь түгсэн билээ. Тэрбээр энэ халдвартай хүн төрөлхтөн дайнтай тэмцэж байгаа мэт тулалдана гэжээ.

Хүү зөгнөлөө гаргахдаа гараг эрхсийн байрлалыг тооцоолдог. Тиймээс түүнийг одон оронч ч гэж хэлж болно. Хүү удахгүй гарах өвчнөөс болоод хүмүүс бие биеэсээ зайгаа барьж эхэлнэ гэж байлаа. Яг л түүний хэлснээр болсон юм. Ингээд хүмүүс хүүгийн үгийг сонсдог болжээ. Энэ удаад тэрбээр ойрын жилүүдэд юу болох талаар бидэнд ингэж айлджээ.

Ирэх 20 жилд манай гарагийг таагүй зүйлс хүлээж байна. Хөл хорионоос болоод хүмүүсийн дархлаа суларна. Олон ч улсын эдийн засагт асуудал гарна.

Гоёл чимэглэл, автомашины бизнес ирэх оны арваннэгдүгээр сарыг хүртэл сайжрах төлөвгүй байна. Үүнээс гадна нэг дайн гарах магадлалтай бөгөөд шинэ вирус энэ удаагийнхаас ч хүчтэйгээр нөлөөлнө.

Арванхоёрдугаар сарын 14-нд нар хиртэх нь Өмнөд Америк нөлөөлөх нь ээ. Арванхоёрдугаар сарын 19-нээс 21-ний хооронд манай гарагт гурван сарын турш нөлөөлөх үйл явдал тохионо. 2021 оны хоёрдугаар сарын 21-нд хүмүүс дархлаагаа бүрэн алдах эрсдэлтэй байна. Амьдралын хэв маягтаа анхаарахгүй бол хүмүүс рүү шинэ өвчин эмгэг дайрах хандлагатай.

Гол дайралт ирэх оны дөрөвдүгээр сард тохионо. Түүнчлэн олон орны төр засагт зөрчилдөөн гарна.

Орчуулсан Э.Март : zen.yandex.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн