УИХ-ын гишүүдээс өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилсэн ч УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой.Тиймээс УИХ-ын гишүүдийг хөл хорионд оруулахгүй байх асуудлыг хөндөн тавиав. Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан УИХ-ын гишүүд тойрогтоо ажилламаар байна гэх асуултыг УОК-оос асуулаа.
УОК-ын дарга Я.Содбаатар “УОК-оос бүх нийтийн бэлэн байдал зарласан үед УИХ-ын үйл ажиллагааг хязгаарласан зүйл байхгүй. УИХ-ын гишүүн ч вирус тусаж болно шүү дээ.
Жишээ нь, УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтал бий. Хавьтлын тоог нь гаргаад өгчихсөн байгаа. Ийм зүйлүүдийг сайн тооцоолж эрсдлээ бодоорой л гэж хэлье. УОК-оос гишүүдийг хориод байгаа зүйл байхгүй” гэх хариултыг өгөв.