Өнөөдөр Дэлхийн 00-ийн өдөр. Дэлхийн ариун цэврийн байгууллагаас ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүй байдал, үүнээс үүдсэн эрүүл мэнд, байгаль орчны асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэхүү арга хэмжээг санаачлан 2001 оноос тэмдэглэж эхэлжээ. Улмаар 2013 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг Дэлхийн 00-ийн өдөр болгон зарласан байдаг.
НҮБ-ын ус, ариун цэврийн байгуулламжийн асуудал хариуцсан Усны агентлагаас энэхүү өдрийг хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Эрүүл, аюулгүй ариун цэврийн байгууламж ба уур амьсгалын өөрчлөлт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Шаардлага хангасан ариун цэврийн байгууламж нь бохир ус татан зайлуулах системд холбогдсон байх ёстой бөгөөд энэхүү систем бидний амьдарч буй орчны эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй ажиллах шаардлагатай байдаг. НҮБ-ын тайлан мэдээгээр, өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү нь буюу 4.2 тэрбум хүн эрүүл, аюулгүй буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаж чадаагүй байна.(ДЭМБ/ЮНИСЕФ 2019) Мөн Ковид-19 цар тахлын энд хүнд нөхцөлд дэлхийн даяар 5 сургууль тутмын 2 нь наад захын энгийн гар угаах байгууламжийн дутагдалтай байна.(ДЭМБ/ЮНИСЕФ 2020)
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн үер ус, ган гачиг, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэх зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд бохир ус татан зайлуулах системийг, тэр дундаа ариун цэврийн байгууламж, дамжуулах шугамууд, цэвэрлэх байгууламжуудад эвдрэл гэмтэл учруулж, орчныг бохирдуулж, олон нийтийн эрүүл мэндэд аюул учруулж байна.
Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж буй эдгээр байгалийн гамшигт үзэгдэл, тэдгээрийн нөлөөллийг хязгаарлаж, зогсоох боломжгүй, цаашид илүү хатуу ширүүн, илүү олон давтамжтай болно гэдгийг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тиймээс ариун цэврийн байгууламж, бохир татан зайлуулах, цэвэрлэх системээ уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгоход анхаарах шаардлагатай дэлхий нийтээрээ тулгарч байна.
Бүх нийтийн эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах, Ковид-19, холер, гэдэсний хижиг зэрэг үхлийн аюулт халдварт өвчнүүдийн тархалтыг зогсоохын тулд хүн бүр цэвэр усаар, мөн гар угаах, угаалга, цэвэрлэгээ хийх, бохир татан зайлуулах найдвартай ариун цэврийн байгууламжаар хангагдах ёстой.
“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, найдвартай ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулснаар жилд 360 мянган нярайн амь насыг хамгаалах боломжтой. (НҮБ 2018)”
Найдвартай ариун цэврийн байгууламж нь хүний ялгадас, ахуйн хэрэглээний гарч буй хаягдал усыг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан ба йдлаар татан авч, бохирын шугамд нийлүүлэх 00-ийн байгууламжаас эхлэх бөгөөд дараагийн шатанд эвдрэл гэмтэл, доголдолгүй шугам хоолойгоор дамжиж ирсэн хаягдал усыг цэвэрлэх байгууламжид тодорхой стандартад хүртэл цэвэрлээд байгальд гадаргын усны тэжээмж болгон нийлүүлдэг байх учиртай. Түүнээс гадна аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад нийцүүлж цэвэрлэсэн усыг эргүүлэн ашиглах нь цэвэр усаа хэмнэх боломжийг олгохын дээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой. Зарим улс оронд хаягдал усаа дахин боловсруулж, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг усны болон бордоо, тэжээлийн найдвартай эх үүсвэрээр хангаж байна.
– Дэлхийн хүн амын 40% буюу гурван тэрбум гаруй хүн гэртээ наад захын гар угаах байгууламж, саван, ариун цэвэр сахих усгүй амьдарч байна. (ДЭМБ/ЮНИСЕФ 2020)
– Дэлхий даяар жилд 5-аас доош насны ойролцоогоор 297 мянган хүүхэд (өдөр бүр 800 хүүхэд) ариун цэвэр сахих боломжгүй, ариун цэврийн байгууламж хангалтгүй, байхгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангагдаагүйн улмаас суулгалт өвчнөөр нас барж байна. (ДЭМБ 2019)
– Дэлхий даяар ахуйн хэрэглээ болон үйлдвэр аж ахуйн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал бохир усны 80% нь ямар нэг байдлаар цэвэрлэгдэхгүй, эсхүл эргэн ашиглагдахгүй экосистемд хаягдаж байна. (Сато 2013)
– Эрүүл ахуй, ариун цэврийг сахиулахад анхаарах нь олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах хамгийн үр дүнтэй, зардал хэмнэх арга хэмжээ юм.(ДБ 2019)
– Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, найдвартай ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулснаар жилд 360 мянган нярайн амь насыг хамгаалах боломжтой. (НҮБ 2018)
– 2050 он гэхэд дэлхийн даяар 5.7 тэрбум хүртэлх хүн ам жилд наад зах нь нэг сарын хугацаагаар усны хомсдолд орох нөхцөлтэй тулгарна. Энэ нь усны төлөөх урьдчилан таамаглаагүй өрсөлдөөнийг бий болгоно. (ЮНЕСКО 2018)
– 2050 он гэхэд үерийн гамшигт нэрвэгдэх эрсдэлтэй хүмүүсийн тоо өнөөдрийн түвшин (2 тэрбум) өсч, 1.6 тэрбумд хүрнэ (ЮНЕСКО 2018).
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН