Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 17-18-ны өдрүүдэд коронавируст халдварын дөрвөн тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан болохыг тус дүүргийн албан ёсны вэб сайтад мэдээлжээ.
Лабораторийн шинжилгээгээр 4, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4 иргэн халдвартай нь батлагдсан бол 6, 26 дугаар хороонд түргэвчилсэн шинжилгээгээр дахин 4 сэжигтэй тохиолдол илэрсэн билээ.
Тэгвэл өчигдөр 20:00 цагт 6, 26 дугаар хорооны 4 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.
Л.Баяр