УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Засгийн газар цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгч байна.
Шадар сайд Я.Содбаатар “Дотоодын халдварын тоо өнөө өглөөний байдлаар 65 болсон. Тодруулбал,
Улаанбаатар – 18
Сэлэнгэ – 24
Дархан-Уул – 8
Дорноговь – 1
Орхон аймаг – 13
Говьсүмбэр – 1 тохиолдол бүртгэгдээд байна.
2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүний дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгосон.
1645 орыг дэлгэхээр бэлтгэл хангагдсан. Оношлуур, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц 3 сарын бэлэн байдалд байна. Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул, Ховд, Дорнодод нэг нэг лаборатори ажиллаж байна. Улсын хэмжээнд 2241 иргэн 41 байранд тусгаарлагдаж байна. Тусгаарлах байрны түргэвчилсэн хяналт, үнэлгээ хийх ажлыг хийж байна. Эрээнцав боомтыг 12-р сарын 1-нийг хүртэл хаахаар шийдвэрлэсэн” гэв.