Өчигдөр Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан Нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйлэлтийн ажлыг Хяналт, шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын гурван улсын байцаагч ажиллажээ.
Хяналт, шалгалт ариутгалыг нийтийн тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын 12 баазын 589 тээврийн хэрэгсэлд хийж дуусгалаа.
Үүнээс:
- Ариутгал хийгдсэн – 589
- Жолоочийн бүхээгт хаалт хийсэн- 483
- Зай барь тэмдэглэлтэй эсэх – 589
- Жолоочийн хамгаалах хувцастай эсэх- 70 тээврийн хэрэгслийн жолоочид хангалт хийсэн байна.
Мөн ариутгал үйлчилгээний Шинэ ариусгал ХХК-ийн 3 багклорсефт -17 /0,02 % проценттэй/ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор ариутгалыг хийжээ.
Хяналт, шалгалтын ажлыг өдрийн 11:00 -16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ гэж НЗДТГ-аас мэдээллээ.