Манай улс Дэлхийн банканд хандан, 50.6 сая ам.долларын зээл авч, уг зээлээ вакцинд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Ковид-19-ийн вакцин нь нэг тун нь 2 ам.доллараар бөгөөд нэг хүнд 2 тун хийх ба энэ нь 4 ам.доллар болох юм.
Коронавирусийн эсрэг тус вакциныг хүүхдүүдэд хийхгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв. Тэрбээр “Ковид 19-ийн эсрэг вакцин хэрэглэх тул сөрөг нөлөөг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй. Иймд хүүхдүүдэд тарилгүй, зөвхөн насанд хүрэгчид тариулна гэж тооцон, зээл хүссэн” гэлээ.
Дэлхийн банкны удирдлагууд хуралдан зээлийн хүсэлтийг шийдвэрлэх юм.
Л.Баяр