УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр 17:00 цагаас А.Аданы “Жизель” балетын цахим хуудсаараа дамжуулан үзэгчдэд хүргэх гэж байна.
Нийслэлийн соёл урлагийн газраас хэрэгжүүлж буй “Цахим соёлоор дархлаагаа дэмжье” уриан дор дээрх тоглолтыг ийнхүү хүргэх гэж буй.
Бүх цаг үеийн хамгийн гунигт хайрын түүхийг өгүүлсэн “Жизель” балетыг анх 1841 онд Францын Эзэн хааны хөгжмийн академийн театрт тоглож байжээ. Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн “Фантомууд” хэмээх найраглалыг уншсан Францийн урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутьен сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч “Жизель” балетын цомнолыг бичсэн түүхтэй ажээ.
Л.Баяр