Ерөнхийлөгч цар тахлын үед өрх бүрд нэг сая төгрөг олгох санаачилга гаргасан Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ. Тэгвэл энэхүү саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй юм.
Энэ асуудллаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хэлэхдээ, Засгийн газар ямар шийд гаргасныг мэдэхгүй байна. Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөг олгох санал гаргасан. Бид эдийн засгийн тооцооллыг судалсан.
Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайдад танилцуулах байх. Өрх бүрд нэг сая төгрөг олгох саналыг Засгийн газар дэмжихгүй бол хэлэлцээрийн ширээнд суух байх. Ерөнхийлөгч иргэдийг дэмжих асуудлаар улс төр хийсэн зүйл байхгүй.