Монгол улсад нийт 44 тусгаарлах байр байна. Үүнээс Улаанбаатар хотын 26 байранд 1520, орон нутагт 13 тусгаарлах байранд 461 иргэн тусгаарлагдаж байна.
Арваннэгдүгээр сарын 13-наас хойш Улаанбаатарт 529, орон нутагт 135 хүнийг тусгаарласан. Тусгаарлан ажиглах байранд 344 төрийн албан хаагч ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу өчигдөр /2020.11.17/ орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна. Мөн өчигдөр /2020.11.17/ 89 иргэн тусгаарлах байрнаас гарч гэрийн ажиглалт руу шилжсэн.
Одоогийн байдлаар тусгаарлан ажиглах байрны нөөц судалгааг гарган ажиллаж байна гэж Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийх үеэр хэллээ.
Мөн Коронавирустэй тэмцэх ажлыг ЗГ, УОК, ЭМЯ, орон нутгийн онцгой комиссууд шат дараатай зохион байгуулаад ажиллаж байна. Өнөөдөр бид хэн нэг албан тушаалтан, байгууллагыг шүүмжлэхээсээ өмнө энэ өвчлөлийн тархалтыг таслан зогсоох, хор хохирол багатай даван туулахаар ажиллаж байна. Өнөөдөр Монголын ард түмэн эв нэгдэлтэй байх шаардлагатай. Бид энэ өвчнийг эв нэгдэлтэй байж байж л даван туулна гэж хэлсэн юм.
Л.Баяр