Өнөөдөр Засгийн газар хуралдаж бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест ямар дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Мөн үүнтэй холбогдуулан  МҮХАҮТ-аас бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна.

Уг саналд иргэдийг орлоготой байлгах чиглэлээр

  • Иргэдийн орон сууцны ипотекийн ба хэрэглээний зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах, хүүг хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  • Хувийн хэвшилд ажиллагсадын ажлын цаг, цалингийн хэмжээ нэг сараас дээш хугацаанд буурахад хүрвэл алдагдсан цалин хөлсийг Засгийн газраас бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олгох.
  • Цар тахлын дэгдэлтэнд ноцтой хохирол амссан жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүх төрлийн татвар татвар, татварын өр төлөх хугацааг хойшлуулах.
  • Хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг 6 сараар хойшлуулах” саналыг тусгажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн