Манай улс коронавирусийн шинжилгээг дөрвөн аргаар хийж байна

2020-11-17 13:241min0
enhii

Манай улс лабораторийн шинжилгээг дөрвөн аргаар хийж байна.

Үүнд:

Нэгдүгээрт: хурдавчилсан тест юм. Үүнийг хоёр янзаар авдаг бөгөөд цус болон залгиураас авдаг байна. Цуснаас авсан тест ойролцоогоор 70 хувийн магадлалтай бол хамар залгиурын сорьцоос авсан ч тест нь 90-95 хувийн магадлалтай гэж үзэж байгаа юм. Гэхдээ бид хурдавчилсан тестээр эерэг гарсан тохиолдлыг заавал PCR-ийн шинжилгээгээр баталгаажуулдаг байна.

Гуравдугаарт: Батлагдсан аппаратаар цуснааас шинжилгээ хийнэ.

Дөрөвдүгээрт: PCR-ийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа юм. Монгол Улс голцуу PCR-ийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлсэн юм.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй