Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс анхан болон давж заалдах шатны Шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын Газрын дарга нар зөвлөмж хүргүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11 – ний өдрийн 178 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх , урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон билээ. Уг тогтоолд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй ажиллуулахаар заажээ.
Иймд Коронавируст халдвар “Ковид – 19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх , тэмцэх , нийгэм ,эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11 – д “ Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа , шүүхийн шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх , эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн Улсын шүүхийн тухай хуулийн журмыг баталж , хэрэгжилтийг зохион байгуулна ” гэж , Монгол 25.2.1 – д“ тодорхой хэрэг , маргааныг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн ийн дотоод ажлын зохион байгуулалт , журмыг шүүхийн тамгын газартай хамтран тогтоох асуудлыг Шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэнэ ” гэж заасны дагуу цар тахлын хугацаанд шүүн таслах ажиллагааг явуулах журмыг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ,хамгаалах талаар эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмжид нийцүүлэн баталж, хэрэгжилтийг ажиллахыг зөвлөж байна .
Түүнчлэн дээрх журмыг шүүх бүр тус тусдаа боловсруулж батлах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахэрсдэлтэй үүсч болзошгүй байгааг харгалзан , шүүхүүдийг нэгдсэн удирдлага , зохион байгуулалтаар хангах , холбогдох зөвлөмж , чиглэл боловсруулах асуудлаар
хамтран ажиллах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн болно .
Л.Баяр