Дархан-Уул аймагт үүссэн нөхцөл байдлын талаар тус аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал, УОК-ын бие төлөөлөгч, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.
Өнөө өглөөний 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 06 цагт хүртэл 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд бүрэн тэг зогсолт хийх шийдвэрийг гарган хөдөлгөөн хорилоо.
Дархан -Уул ааймагт өнгөрсөн гурав хоногт нийт 10203 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж тандалт явуулсан байна. Ингээд түргэвчилсэн шинжилгээгээр нэг хүний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ рүү шинжилгээг явуулсан ажээ. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ч эцсийн хариу PCR шинжилгээгээр баталгаажна.
Одоогийн байдлаар тухайн хүний ойрын хавьтал болох 60 гаруй хүнийг тусгаарлаж, дахин шинжилгээ хийхээр болж, бүх нийтийн тэг зогсолтыг 24 цаг хийхээр боллоо.
Иргэдтэй холбоотой яаралтай тусламж үйлчилгээ, хүнсний хангамжийг яаралтай зохион байгуулж ажиллана гэдгийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Т.Азжаргал хэллээ.
Л.Баяр