Соёлын яамнаас иргэдийг өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл энхийн төлөө гэртээ байж, төр засгаас гаргасан бүх шийдвэрийг дагаж, бие биенээ хамгаалахыг уриалж байна.

Тус яам олон нийтийн сүлжээгээр дамжуулан Монголынхоо сор болсон уран бүтээлчид, тэдний тоглолт, уран зураг, бүтээл туурвилыг үзэгчдэд түгээж байгаа юм.

Энэ хүрээнд “Цахим ертөнцөд соёл түгээе! Би хариуцлагатай иргэн” цуврал уриалгад соёл, урлагийн салбарын олон хүндэт зочид уригдан, “Би гэртээ” сэдвийн хүрээнд өдөр бүр 11.30, 19.30 цагт лайв хийж байна.

Одоогоор энэхүү уриалгад Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар, “The Voice Of Mongolia” шоуны шүүгч, Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, МУГЖ, дуучин “The Hu” хамтлагийн продюссер Б.Дашдондог, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, Гавьяат жүжигчин, продюсер Н.Онон, МУГЖ И.Одончимэг, СТА жүжигчин Т.Бархүү нар нэгдлээ.

Мөн Монголын Урчуудын эвлэлтэй хамтран нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх, дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох зорилгоор уран бүтээлчдийн цахим үзэсгэлэнг цувралаар хүргэж буй юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн