Украины Эрүүл мэндийн сайд Максим Степанов коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсан гэдгийг бямба гарагт мэдэгджээ.
“Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж байсан боловч миний өгсөн шинжилгээний хариу эерэг гарлаа” гэж М.Степанов “Facebook” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Мөн Эрүүл мэндийн сайд хөл хорионы арга хэмжээнүүдийг дагаж мөрдөж, олон хүнтэй газарт очихгүй байхыг украинчуудад уриалжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак нар мөн коронавирусний халдвар авсан тул эмнэлэгт тусгаарлагдаад байгаа юм.
Украинд бямба гаргийн байдлаар 525176 хүн халдвар авч, 238811 хүн эдгэрч, 9508 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Орчуулсан Э.Хулан : МОНЦАМЭ