Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 17:00 цагийн ээлжит мэдээллээр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын (ДЭМБ) Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэл өглөө.
Тэрбээр “Та бүхэн урт хугацааны турш зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг бүртгэсэн. Харин одоо Монгол Улс хоёрдугаар үе рүү шилжин орлоо. Хэдийгээр та бүхэнд шинэ мэт боловч бүрэн хөл хориог дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн. Бүх хавьтлыг бүрэн тогтооход дор хаяж 14 хоног шаардлагатай.
Төр засгаас авч буй бүх шийдвэр нь та бүхний эрүүл мэндийн төлөө хийж буй алхам юм шүү. Дэлхийн Эүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэрэгжүүлсэн бүх алхмыг сайшаан магтсан. Одоо Засгийн газраас хэрэгжүүлж буй бүх арга хэмжээ цар тахлыг таслан зогсооход чиглэж байна.
Гэртээ байж, маскаа зүүж, ханиах үед амаа таглаж, гараа сайтар угааж гэр бүл, анд нөхөд, ард түмнээ хамгаалах нь иргэд та бүхнээс шалтгаална. Монгол Улс, монголчуудын эв нэгдлийг ДЭМБ-аас маш их сайшааж, үнэлж ирсэн. Бид хамтдаа эв нэгдэлтэй байснаар энэ хүнд хэцүү цагийг давж чадна” хэмээн мэдээлэл хийлээ.
Л.Баяр