Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5, 6, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан иргэн Т, Б, Ч нарын зөрчлийг илрүүлж орон байр болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийж 37 л пиво, 4.75 л архийг хураан авч зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Уг зөрчлийг гаргасан этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих.
2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Улсын Онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан иргэд та бүхэн ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байж халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө үү.
Дундговь аймаг дахь цагдаагийн газар