Өнөөдөр 11 сарын 16 нь Григорийн тооллын жилийн 320 дахь (өндөр жил бол 321 дэх) өдөр юм. Мөн он дуустал 45 өдөр үлдэж байна. Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 16. Сумъяа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 1. Даваа гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин гахай өдөр. Улаанбаатарт : Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.
Энэ өдөр түүхэнд:
– МЭӨ 42 оны энэ өдөр Ромын эзэн Тиберий төржээ.
– 1493 оны энэ өдөр орос данийн хооронд хамтын гэрээ байгуулагджээ.
– 1582 оны энэ өдөр Оросын хаан Догшин Иван хаан ширээ залгамжлагч өөрийн хүүтйэ маргалдан төмөр таягаараа чамархай руу нь цохин амийг нь хөнөөжээ.
– 1632 оны энэ өдөр Люценийн тулаанд Шведийн хаан II Густав Адольф амиа алджээ.
– 1700 оны энэ өдөр Прусс хаант төртэй хэмээн тунхаглагджээ.
– 1841 оны энэ өдөр Америкт усны аврагч бүс патентлагджээ.
– 1848 оны энэ өдөр Лондон хотод хөгжмийн зохиолч агуу Ф.Шопен хамгийн сүүлийн тоглолтоо хийжээ.
– 1869 оын энэ өдөр 10 жил баригдсан Суэцийн хоолойг нээжээ.
– 1874 оны энэ өдөр оросын эрдэмтэн, тэнгэс далай судлаач, усан цэргийн адмирал А. Колчак төржээ.
– 1901 оны энэ өдөр “Сүхбаатар” киноны Сүхбаатарын дүрд тоглосон ЗХУ-ын Ардын жүжигчин Лев Свердлин төржээ.
– 1907 оны энэ өдөр Оклахома нутаг АНУ-ын 46 дах муж болжээ.
– 1913 оны энэ өдөр Марсель Прустийн алдарт “Алдагдсан он цагийн эрэлд ” романы нэгдүгээр боть хэвлэгдэн гарчээ.
– 1918 оын энэ өдөр Унгар улс Австр-Унгарын эзэнт гүрнээс гарч тусгаар тогтножээ.
– 1933 оны энэ өдөр ЗХУ болон АНУ 1919 оноос хойш тасарсан дипломат харилцаагаа сэргээжээ.
– 1938 оны энэ өдөр самбо бөхийн төрөл үүсжээ.
– 1941 оны энэ өдөр Панфиловын 28 усан цэрэг фашистын 50 танкийн өөдөөс баатарлагаар байлдан Москва руу орохыг нь зогсоожээ.
– 1945 оын энэ өдөр ЮНЕСКО байгуулагджээ.
– 1950 оны энэ өдөр Дэлхийн Энхтайвны Зөвлөл байгуулагджээ.
– 1966 оны энэ өдөр түүхэнд хамгийн их од харвасан өдөр болжээ. Минутанд 2300 од харвасан аж.
– 1969 оны энэ өдөр АНУ-ын салаа цэрэг Вьетнамын Май Лай тосгоны 567 оршин суугчдыг хүйс тэмтэрчээ.
– 1977 оны энэ өдөр Холливудын од, америкийн жүжигчин Мегги Жилленхол төржээ.
– 1988 оны энэ өдөр Эстоны дээд Зөвлөл тусгаар тогтнолоо зарлажээ.
– 1989 оны энэ өдөр ӨАБНУ-ын Ерөнхий Ерөнхийлөгч Ф.де Клерк арьс өнгөний ялгаатай үйлчилгээ үзүүлэх хуулийг хүчингүй болгожээ.
– 1989 оын энэ өдөр Чехийн өнгөт хувьсгал эхэлжээ.
– 1995 оны энэ өдөр НҮБ Боснийн удирдагч Радован Каражичийг хүмүүсийг үй олноор нь устгасан хэгрэгт буруутгажээ.
ЮНЕСКО байгуулагджээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн удирдлаган дор байдаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэх зорилгоор 1945 оны 11 дүгээр сарын 16-нд үүсгэн байгуулж, Дүрэмд 37 улс гарын үсэг зурсан юм.11 сар батлагдсан дүрмийн дагуу 1946 онд байгуулагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм.
Англи нэр болох United Nations Educational, Scientific and Cultural Organization-ын эхний үсгүүд болох UNESCO буюу ЮНЕСКО гэдэг нэрээрээ дуудагдах нь элбэг. Францын нийслэл Парист төв нь байрлана. Одоогийн тэргүүн нь Францын иргэн Одри Азулай юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ байгуулагдаж, дайны аюулыг хүн төрөлхтөн дахиж амсахгүй байх үүднээс ЮНЕСКО-гийн дүрмийг баталсан байдаг. Үүний өмнөх үгэнд “Дайн нь хүний сэтгэл санаанд бий болдог учраас хүний сэтгэл санаанд энхтайвны үрийг тарих ёстой” гэж байдаг бөгөөд энэ нь ЮНЕСКО-г байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл болж, үүнийгээ соёл, боловсрол, шинжлэх ухааныг хөхиүлэн дэмжиж дэлгэрүүлэх замаар хэрэгжүүлэх бодлоготой байгууллага юм. Ерөнхийдөө “бүх нийтийн анхан шатны боловсрол”, “өвөрмөц соёлыг хамгаалах, соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол бүхий хөгжил” зэргийг үйл ажиллагааныхаа зорилт болгодог. 2006 оны 7 сарын байдлаар дэлхийн 191 орон тус байгууллагын гишүүн бөгөөд ажиглагч гишүүний статустай 6 орон бий. Монгол улс нь тус байгууллагын жинхэнэ гишүүн юм.
Л.Баяр