Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.11.15/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Манай улс дотоодод халдвар тархсан анхны тохиолдол болох халдвар тээгч жолооч Д-ийн ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Монгол Улсад дотоодод тархаад буй гурван кластер халдварын анхны кластер халдвар болох жолооч Д-ын ойрын хавьтлаас есөн тохиолдол илрээд байна.

“Дархан-Уул аймгийн 157 хүн, Сэлэнгэ аймагт 170 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй. Улаанбаатар хотод бүртгэгдсэн эхний кластер халдварын ойрын хавьтлын 50 хүн, дам хавьтлын 1165 хүнээс мөн Ковид-19 халдвар илрээгүй.

Монгол Улсад коронавирусний батлагдсан 428 тохиолдол байгаагаас 328 нь эдгээд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 95 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас хоёр хүний биеийн байдал хүнд, 20 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Түүнчлэн ХӨСҮТ-д 163 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн