Коронавирусээр халдварласан нь тогтоогдсон иргэний хоёрдугаар хавьтлын байр, явсан газруудад ариутгал, халдваргүйтэл сайтар хийх үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт өглөө.
Энэ дагуу хоёрдугаар хавьтлын эрсдэл бүхий обьект болох МУБИС-ийн хичээлийн байр, лицей сургуулийн байр, дотуур байрны нийт 32339.52 м/кв талбайг халдваргүйжүүлж, ариутгажээ. Мөн “Улаанбаатар палас”-ын гадна, дотор орчны 4000 м/кв газар, “Дүүхээ” төвийн барилгыг халдваргүйжүүлэв.
Дээрх обьектуудад Зооноз өвчин судлалын үндэсний төв, Ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбоотой хамтран халдваргүйжүүлэх гэрэл, мананцар үүсгэгч, компрессор, автомакс багажуудаар ариутгалаа.
Түүнчлэн Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, золбин нохой, муур устгалын байгууллагын ажилчдыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, хог тээврийн автомашинуудыг ариутгаж, халдваргүйтжүүлэв.