Сэлэнгэ аймгийн 74 настай иргэн Ц-ийн хоёр удаагийн шинжилгээгээр Ковид-19-ийн халдвар илэрсэн. Тус иргэний ойрын хавьтал болох бэр, 8 настай ачаас авсан шинжилгээний хариу өнөөдөр гарсан бөгөөд корона вирусийн халдвар авсан гэдэг нь батлагдлаа.
Иргэн Ц-ийн нэгдүгээр хавьтал болох бэр энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Сэлэнгээс Дархан-Уул аймагт ирж, Дарханы томоохон таван худалдааны төвөөр үйлчлүүлсэн байна. Ингэхдээ “Оргил” худалдааны төвийн тоглоомын төвд хүүхдээ 2 цаг тоглуулсан ба тухайн үед тоглоомын төвөөр нийт 67 хүүхэд үйлчлүүлж байжээ. Одоогийн байдлаар дээрх 67 хүүхдийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн байна.
Энэ талаар аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал ТВ-5 телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Л.Баяр