Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналт шалгалтаар сүүлийн өдрүүдэд мал амьтны эд эрхтэн, байгалийн үнэт чулуу, ховор ургамлын гаралтай эд зүйлийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлүүд гарсаар байна.
Тухайлбал, Гашуунсухайт дахь боомтоор 2020 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд нүүрс тээвэрлэн гарах чиглэлд зорчин явсан Гранд мотор ХХК, Баянговь транс ХХК-ийн тээврийн жолооч нар нүүрсээр өнгөлөн далдлалт хийж 40 шуудай, 600 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1275,5 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй зөрчлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Улс орон даяар ковид 19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлыг зарлан, хөл хорионы дэглэмд шилжсэн энэ үед хилийн болон гүний гаалийн байгууллагад ажиллаж буй алба хаагчид ажил үүргээ хариуцлагатай биелүүлэн ажиллаж байна гэж ГЕГ-аас мэдээллээ.