11-р сарын 13-нд Сэлэнгэ аймагт оршин суугч 3 хүнээс коронавирус батлагдсан. Сэлэнгэ аймагт 2020.11 13-нд Сэлэнгэ амйгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр ХӨСҮТ-өөс мэргэжлийн шуурхай хариу арга хэмжээний нэг бага явсан. Мөн УОК-оос баг ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн иргэн одоогоор тийрийн жолоочтой хавьтал биш. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. холбоотой байхыг үгүйсгэхгүй. Сэлэнгэд батлагдсан 74 настай эмэгтэй гэртээ гурвуулаа амьдардаг, гадуур гардаггүй хүн. Харин бэр нь гадуур гарсан бөгөөд 40 гаруй хавьтал байгаа. Сэлэнгэ аймагт гарсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирснаас болж эрсдэл гараагүй. Ингэснээр аймгуудын эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдэлээс хамгаалж байгаа. Эхний ээлжид туршлагатай хүмүүсээ халдварын голомтод ажиллуулна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр