Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 12-нд нийт 1,030 хүний сорьцод шинжилгээ хийсэн байна. Үүнээс зургаан хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 412 боллоо. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд халдвар илрээгүй.
Манай улсад батлагдсан тохиолдлын 317 нь эдгэрсэн. Ажиглалтад таван хүн, гэрийн ажиглалтад хоёр хүн байна. Халдвартын клиникт одоогийн байдлаар 90 батлагдсан тохиолдол байна. 175 хүн ажиглалт тандалт хийгдэж байна. Хавьтал судлах, тандалт хийх ажил явагдсаар байна. Иргэд гадуур явахгүй байна. Гадуур явж байгаа хүн маск зүүж байна. Энэ нь бидний ажилд дэмж болж байгаа. Иргэддээ баярлалаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр