Нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна

2020 оны 11 дүгээр сарын 13-ны 06:00 цагаас нийслэлээс орох, гарах болон хотын доторх бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Зөвхөн УОК-ын хавсралтад заагдсан байгууллагын алба хаагчид ажлын үнэмлэхээ үзүүлж хөдөлгөөнд оролцоно.