Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 вирусын тархалтыг дэлхийн цар тахал гэж тунхагласнаас хойш бидний олонхи, тэр байтугай вирусын халдвар аваагүй хүмүүс өөрсдийн гэртээ хорио цээрийн дэглэм баримтлах шаардлага үүссэн.

Энэ тодорхойгүй цаг үеийн талаархи сөрөг бодлоос ангижрахад тань туслах хэдэн зааврыг энд оруулав.

1. “Би гэр дотроо гацчихлаа”гэсэн мэдрэмж төрөх ч “Та эцэст нь гэр орон, өөртөө анхаарлаа төвлөрүүлж чадна”.

Дэлхий ертөнц яг одоо ямар уйтгартай санагдаж байгаа ч гэсэн гэрээс гарч ажиллах боломжгүй. Бодол анхаарлаа гадаад ертөнц рүү биш, өөрийн дотоод ертөнц рүү чиглүүлэх боломж гэж бодоорой. Өдөрт нэг үр бүтээлтэй зүйл хийснээр илүү эерэг хандлагад хүргэж болно. Удаан хугацааны турш хийхээс зайлсхийх ажлууд дээр анхаарлаа төвлөрүүл, өөрчлөн байгуул, эсвэл үргэлж хүсдэг зүйлээ бүтээ. Танд хоригдсон эсвэл гацсан мэт сэтгэхүйгээр энэ цаг үеийг мэдрэх нь таныг илүү их стресст оруулах болно. Энэ бол хурдаа сааруулж, өөртөө төвлөрөх боломж юм.

2. Ердийн хэвшилтэйгээ ойрхон бай

Хүүхэдтэй хүмүүсийн хувьд ердийн хэв маягийг сахих нь илүү хялбар байж болох юм. Гэсэн хэдий ч та гэрээсээ ажиллаж байхдаа илүү сэтгэл хөдлөм бус амьдралын хэв маягт автах нь сөрөг сэтгэгдэлд хүргэж болзошгүй юм. Нэгэн зэрэг сэрээд унтах, хооллох, шүршүүрт орох, дасгалын дэглэмээ тохируулж хэвших нь уйтгартай санагдана. Гэсэн ч ердийн хэв маягаа баримтлах нь таныг идэвхтэй байлгаж, ажилдаа эргэн орох цаг болоход гаднах ертөнцөд дасан зохицоход хялбар болно.

3. Коронавирусын айдаст мэдээллийг хэт их үзэхээс зайлсхий

Өдөржингөө ажил, нийгмийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх нь таныг хэт идэвхгүй болгодог бөгөөд хэрвээ фэйсбүүкт цаг заваа зориулбал та цар тахлын айдаст автаж магадгүй юм. Өдөр бүр тодорхой хэмжээний найдвартай эх сурвалжаас бодит мэдээллийг авч байх нь л ашигтай юм.

4. Тодорхойгүй нөхцөл байдал оюун ухааныг стресст оруулж болно

Бүх зүйл тодорхойгүй, гэрээсээ гадуур гарч зохицуулах ажлууд хүлээлт үүсгэсээр байна. Өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэл зүйгээ бэлдэх нь ашигтай.. Жишээлбэл, орондоо хооллохгүй байхыг хичээ, эсвэл өмнөх шигээ буйдан дээр ажиллахгүй, гал тогооны өрөөний ширээн дээр хооллож, ширээн дээрээ ажилла. Идэвхигүй, санааачлага бага байх нь таны амьдралын хэв маягийг төөрөгдүүлж, өдрийг маш удаан мэдрэх болно. Нэмж дурдахад, гэр орон эмх замбараагүй байх нь таныг хүрээлэн буй орчиндоо тавгүйрхэж, сэтгэлийн таагүй мэдрэмжинд хүргэж болзошгүй тул цэвэрхэн байлгаарай.

5. Хорио цээрийн шинэ зан үйлийг эхлүүл

Шинээр, хорио цээрийн дэглэм тогтоосон өдрүүдэд ямар нэг онцгой зүйл хийж яагаад болохгүй гэж? Та өдөр тутмын тэмдэглэл хөтөлж дараа нь эргэцүүлэн бодох бодол, мэдрэмжийг тэмдэглэж болно. Хөл хорионы хугацаанд ямар нэгэн онцгой зүйлтэй байх нь шинэ өдөр бүрийг тэсэн ядан хүлээхэд тусална.

6. Хэрэв та сэтгэлийн түгшүүрээ зохицуулах чадваргүй бол мэргэжлийн эмчтэй, сэтгэл зүйчтэй холбогдоорой.

Хэрэв таны сэтгэлийн түгшүүр мэргэжлийн тусламжгүйгээр зохицуулах боломжгүй хэмжээнд хүрвэл тусламж эрж хайхаа мартуузай. Дэлхийн даяар бүх хүнд тулгараад байгаа стресстэй нөхцөл байдалтай тэмцэх сэтгэлийн хүчийг бий болгох нь таны хувьд хамгийн зөв сонголт юм.

Эх сурвалж: Монголын өсвөрийн сэтгэл зүйч холбоо 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн