Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор энэ сарын 23-наас эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлэх аж. Харин Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас, Боршоо боомтыг арваннэгдүгээр сарын 26-наас түр хугацаагаар хаана.
Гэхдээ БНХАУ-тай хил залгаа бусад боомтуудын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг горимын дагуу хэвийн хийж байгаагаа Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Түүнчлэн Гашуунсухайт, Шивээхүрэн болон Ховдын Булган, Дорноговийн Замын-Үүд, Хангийн боомтоор нүүрс, зэсийн баяжмал, жонш, төмрийн хүдэр, баяжмалаа хэвийн гаргаж буй.
Мөн Дархан, Орхон аймаг дахь гаалийн газруудын гүний хяналтын бүсүүдэд зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон баяжмалын ачилт, гаалийн бүрдүүлэлт хийж байна. Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтын бүсүүдийн үйл ажиллагаа ч хэвийн, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын бүрдүүлэлтээ хийдгээрээ хийж буй.
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын салбаруудаар эм, тариа, хүмүүнлэгийн бараа, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, дипломат ачааг саадгүй нэвтрүүлэх аж.