УИХ цахимаар хуралдаж, 2021 оны төсвийг батална

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдах хуулиудыг тухайн оны арваннэгдүгээр сарын 15-нэаас өмнө батлах ёстой. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тав хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Үүнтэй холбоотойгоор гишүүд Төрийн ордонд чуулганы хуралдаанд оролцохгүйгээр байгаа газраараа цахимаар холбогдон хуралдахаар болсон.

Ийнхүү өнөөдөр УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, 2021 оны төсвийн тухай хуулийг батална. Өмнөх парламентын үед цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүд Төрийн ордны танхимуудад хуваагдан, чуулганы хуралдаанд цахимаар оролцож байсан бол энэ удаад дийлэнх гишүүд гэрээсээ цахим хуралдаанд оролцох юм.

 

Л.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн