Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд өрөөндөө хоногт 2-3 удаа агаар сэлгэлт хийж байх ёстой гэж Оросын шинжээч мэдэгджээ.
Ажлын өрөө буюу оффис, танхимд 2 цаг тутамд нэг удаа агааржуулалт хийх ёстой. Оффис зэрэг битүү орчинд коронавирус агаараар дамжин халдварладаг байна.
Харин энгийн байр буюу гэрт өдөрт 2-3 удаа агаар сэлгэхэд л хангалттай. Цаг агаар сайхан үед үүнээс ч олон удаа агаар сэлгэж болох гэнэ. Мөн зочин ирсний дараа байнга салхилуулж байх хэрэгтэй.
Энэ бол коронавирус, ханиад томуугаас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. Учир нь агаар шинэчлэгдсэнээр халдвартай нянгууд арилж, халдварлах эрсдэл буурдаг гэж шинжээч тэмдэглэжээ.