Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүн, хадам ээж болон дүүгээс нь Covid-19 илэрсэн билээ.
Тээврийн жолооч Д –нь арваннэгдүгээр сарын 8-ны үдэш “UB Palace”-ын концертын их танхимд дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг үзэж, улмаар гар барьж, зураг татуулсан гэсэн өгүүлэмжтэй байдаг. Тиймээс дуучныг ойрын хавьтал гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарладаад байгаа юм.
Тэгвэл дуучны шинжилгээний хариу өнөөдөр гарчээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тоглолтыг маань үзсэн хүн бүр эрүүл энх байх болтугай” хэмээн бичсэн байна.
Л.Баяр