Монголын анхны бүрэн хэмжээний видео тоглоом болох “Fragile” дэлхийн видео тоглоомын хамгийн том платформ болох Steam дээр албан ёсоор худалдаанд гарлаа.
Насанд хүрэгчид болоод өсвөр насныханд зориулсан энэ тоглоомд нийгмийн эмзэг сэдэв болсон хүүхдийн наймаа, хүчирхийллийн тухай үйл явдал өрнөдөг юм байна. Хүүхдийн тархи, оюун ухаан “хэврэг” гэдэг утгаар тус тоглоомыг Fragile гэж нэрлэжээ.
Рокит Бэй буюу О.Баярсайханы “Оннц дүмд” цувралыг бүтээсэн баг энэ тоглоомыг хамтран бүтээжээ. “Fragile” тоглоомын Steam дээрх албан ёсны үнэ нь 12.7 ам.доллар бөгөөд зөвхөн монголчуудад үнэ төлбөргүйгээр худалдаж буй гэнэ.
“”