Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 5 хоногийн хугацаанд бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орлоо.
Нийслэлийн хэмжээнд нийтийн тээвэр өглөө 6-10 цаг, орой 17-21 цаг хүртэл явахаар боллоо. Харин энэ үед чиглэл өөрчлөгдөхгүй.
Нийтийн тээврээр дараах салбар чиглэлд ажиллагсад үйлчлүүлэх боломжтой.
1. Хүнсний дэлгүүр, супер маркет
2. Шатахуун түгээх станц
3. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллага
4. Буяны үйл ажиллагаа
5. Хүнсний зах
6. Хүнсний үйлдвэр (Хот хооронд зөвхөн хүнсний тээвэр явна)
7. Худаг, усан хангамж
8. Эрчим хүч, дулааны цахилгаан станц
9. Нийтийн тээвэр (өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 хүртэл)
10. Эмийн сан
11. Эмнэлэг
12. Нефть хангамжийн байгууллага
13. Түлш, дулаан хангамжийн үйлдвэрлэл, түгээлтийн байгууллагуудын ажилчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явж нийтийн тээврээр үйлчлүүлнэ.
Та бүхнийг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, амны хаалтаа тогтмол зүүж, өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар