Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Татварын ерөнхий газрын Гамшгийн удирдлагын баг өчигдөр онлайн хурал зохион байгуулжээ.
Татварын албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах цар тахлын үеийн “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө”-ний дагуу Татварын ерөнхий газар, Том татвар төлөгчийн газар, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн дүүргийн Татварын хэлтсийн ажилтан албан хаагчдын 70 хувь нь цахимаар ажиллана.
Халдварт цар тахал(Ковид-19)-ын хөл хорио тогтоосон энэ цаг үед аль болох татварын албанд өөрийн биеэр очилгүй, Монголын татварын албаны Цахим татварын нэгдсэн систем etax.mta.mn мөн татварын зөвлөгөө өгөх 1800-1288 утсанд хандаж, цахимаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Мөн дүүргийн татварын албадын мэдээлэл зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулж байна.