COVID-19 цар тахлын үед бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээний байгууллага, ажилтнуудад зориулсан зөвлөгөөг хүргэж байна.
Ачаа тээврийн байгууллагад:
-Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
-Ажлын байрыг өдөрт 2 удаа тогтмол цэвэрлэх
-Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 0,25мл белизна хийж халдваргүйжүүлэх
-Агаар сэлгэлт хийх
-Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
-Ачаа, тээшийг зайтай байрлуулах
-Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх
-Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх
-Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх
Хүргэлтийн ажилтанд:
-Амны хаалт зүүх
-Бээлий өмсөх
-Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх
-Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
-Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
-Хүн хооронд 1.5-2 метр зай барих
Үйлчлүүлэгчид:
-Амны хаалт зүүх, бээлий өмсөх
-Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах
-Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 0,25мл белизна хийж арчих
-Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх
-Гаднах сав, баглаа, боодлыг хаях
-Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
-Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам