Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 1- ний байдлаар 393.9 мянган тонн үр тариа, 239.3 мянган тонн төмс, 111.9 мянган тонн хүнсний ногоо хурааж, 968.9 мянган тонн хадлан, 30.6 мянган тонн гар тэжээл, 3.2 мянган тонн дарш бэлтгэсэн байна.
Өмнөх оны мөн үеэс хураасан төмс 50.1 (26.5%) мянган тонноор, хүнсний ногоо 20.8 (22.8%) мянган тонноор тус тус өсөж, харин бэлтгэсэн хадлан 161.5 (14.3%) мянган тонноор, бэлтгэсэн гар тэжээл 9.0 (22.7%) мянган тонноор, хураасан үр тариа 3.3 (0.8%) мянган тонноор, бэлтгэсэн дарш 2.1 (39.6%) мянган тонноор тус тус буурсан байна.
Хураасан үр тарианы 5.7-41.9 хувийг Сэлэнгэ, Төв, Булган, Дорнод, Хөвсгөл аймгууд, хураасан төмсний 13.6-63.5 хувийг Төв, Сэлэнгэ аймгууд, хураасан хүнсний ногооны 10.7-29.1 хувийг Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Ховд аймгууд тус тус эзэлж байна.
Хураасан үр тариа Говь-Алтай, Завхан, Орхон, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад өмнөх оны мөн үеэс 93.6 тонноос 32.0 мянган тонноор буюу 16.8 хувиас 3.4 дахин өсөж, бусад аймагт 0.3 тонноос 25.4 мянган тонноор буюу 4.7-59.3 хувиар буурсан байна. Хураасан төмс Өмнөговь, Завхан, Өвөрхангай, Ховд, Архангай, Сэлэнгэ аймгуудад 12.0 тонноос 937.0 тонноор буюу 2.7-26.5 хувиар буурч, бусад аймагт 2.3 тонноос 47.7 мянган тонноор буюу 2.7-45.7 хувиар өссөн байна.
Хураасан хүнсний ногоо Дорноговь, Улаанбаатар хот, Баянхонгор, Завхан, Архангай аймгуудад 29.0 тонноос 152.5 тонноор буюу 0.7-13.4 хувиар буурч, бусад аймагт 1.7 тонноос 9.4 мянган тонн буюу 0.1-75.1 хувиар өссөн байна.