УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2017.06.09) хуралдаанаар БСШУС-ын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилох саналыг хэлэлцэн баталлаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр (2017.06.08) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.
Г.Чулуунбаатар нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захиралаар ажиллаж байжээ.