Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар коронавируст (COVID-19) халдвар дотооддоо тархсан, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн төвүүдийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна.
Үүнтэй уялдуулан УИХ-ын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод, чуулганы хуралдааныг цахимаар явуулахаар болсон талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн хуралдааныг таван танхимаас цахимаар зохион байгуулах ажээ.
Л.Баяр